ГОВЬ-АЛТАЙ: Сувилахуйн багш, оюутнуудыг 35 сая төгрөгөөр шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-05-24 10:03:29

Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сувилахуйн ур чадварын улсын гуравдугаар олимпиадад тэргүүн байр эзэлсэн багш, оюутнуудыг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 35 сая төгрөгөөр шагналаа.

 

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль нь баруун бүс нутаг төдийгүй Монгол улсдаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг томоохон сургууль билээ. Тус сургуулийн 54 дэх төгсөлтийн баяр энэ сарын 20-нд боллоо.


Мөн үеэр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан “Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон багш, сурагчдад олгох шагналын журмыг үндэслэн Сувилахуйн ур чадварын улсын гуравдугаар олимпиадад тэргүүн байр эзэлсэн сувилахуйн ангийн багш, оюутнуудыг Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу урамшууллаа. Ингэхдээ удирдсан багш Н.Түмэндэмбэрэлийг 15 сая төгрөгөөр, багийн 4 оюутанг тус бүр 5 сая төгрөгөөр нийт 35 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан юм


Холбоотой мэдээ