“Зохион байгуулалт сайтай сумаар” Булган сум шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-06 17:39:02

Улаанбаатар хотод зохион байгуулсан “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2016”-д Өмнөговьчууд амжилттай оролцоод иржээ. 

Тус аймгаас газар тариалан эрхлэгч 17 иргэн, нэг аж ахуйн нэгж оролцож 200 гаруй тонн төмс, хүнсний ногоо борлуулсан аж.  “Зохион байгуулалт сайтай сумаар” Булган сум, “Шилдэг Аж ахуй нэгжээр” Даланзадгад сумын “Говийн өндөр” компани тус тус шалгарч улсын хэмжээнд нутгийнхаа тариаланчдын нэрийг гаргасан байна. Булган сум нь нь улсын хэмжээнд улаан лоолиороо алдартай бол “Говийн өндөр” компанийн тарвас амт чанараараа иргэдийн дунд ихээхэн нэр хүндтэй болоод байгаа билээ. 

Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд нэмэгдэл үнэгүйгээр хүргэх зорилгоор дээрх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ