Жаргалтхаан сумын ЕБС-ийн багш "Шилдгийн шилдэг" шагнал хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-05 17:08:48

Хэнтий аймгийн Боловсрол Соёл урлагийн газраас Монголын багш нарын 50 дахь өдрийг тохиолдуулан "Авьяаслаг багш нар" -2016 тэмцээнийг энэ сарын 04-ны өдөр АДБ-ийн "Хан Хэнтий" чуулгад 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд 17 сургуулийн 70 гаруй багш нар оролцсон бөгөөд уг тэмцээний "Шилдгийн шилдэг" шагналаар Жаргалтхаан сумын ЕБС-ийн багш Д.Алтангэрэл шагнууллаа.

Мөн "Шилдэг" 3 шагналаар Мөрөн сумын ЕБС-ийн багш Б.Доржпүрэв, Тэмүүжин ЦС-ийн "Чингис" хамтлаг, Хэрлэн 4-р сургуулийн О.Нарангарав шалгарав. Шүүгчийн нэрэмжит шагналаар 8-р цэцэрлэгийн багш Д.Хонгорзул, үзэгчдийн нэрэмжит шагналаар 3-р цэцэрлэгийн багш Э.Арслан нар шалгарлаа. Мөн тус тэмцээнд "Идэвхтэй оролцогч байгууллага"-аар Дадал сумын цэцэрлэг, Хэрлэн сумын 4-р сургууль тус тус шагнагджээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ