Өнөөдөр Монгол Улс Азербайжан Улс хооронд дипломат харилцаа тогтоосон өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-16 14:13:10

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Улс Бүгд Найрамдах Азербайжан улс хооронд дипломат харилцаа тогтоосон өдөр.


Манай улс тус улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 16-нд дипломат харилцаа тогтоож байв. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Талууд “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг 2019 онд байгуулсан.


Худалдааны эргэлт 2019 оны байдлаар, нийтдээ 112.4 мянган ам.доллар. Экспортын хэмжээ 33.9 мянган ам.доллар, импортын хэмжээ 78.5 мянган ам.доллар юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд тус улсад айлчилж байв.

Холбоотой мэдээ