ОХУ 2017 онд Монголтой хамтран цэргийн сургуулилт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-04 12:46:23

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Хуурай замын цэргийн хүчнийхэн 2017 онд Энэтхэг, Монгол, Пакистан болон Вьетнам зэрэг улсын цэргүүдтэй хамтарсан сургуулилт хийнэ гэж тус улсын Хуурай замын цэргийн хүчний Ерөнхий командлагч, хурандаа генерал Олег Салюков мэдэгдлээ.

О.Салюков сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “бид ирэх онд Пакистан, Энэтхэг, Монгол, Вьетнам, Никарагуа болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /CSTO/ гишүүн орнуудын зэвсэгт хүчинтэй хамтран цэргийн сургуулилт хийнэ” гэв.

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага бол хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Орос болон Тажикистан улсын засгийн газар хоорондын цэргийн эвсэл юм. /2016.10.01/

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ