“Ахмад ба залуу үе” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-04 11:32:02

Дорнод аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс санаачлан багш нарын болон ахмадын баярын өдөрт зориулан “Ахмад ба залуу үе” нөхөрсөг уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалтанд аймгийн Ахмадын холбооны тэргүүн Ж.Доржжүгдэр тэргүүтэй ахмадууд, багш нар, ЕБС-ийн 80 гаруй сурагчид оролцсон байна. Өдөрлөгийг зохион байгуулснаар хүүхэд, залуучуудад ахмад багш нарын амьдралын туршлага, амьдралын үнэ цэнэтэй зүйлийн талаарх зөвлөгөө сургамжийг хүргэх, хариуцлагатай, бүтээлч, зөв монгол иргэдийг төлөвшүүлэхэд ахмад багш нарын оролцоо чухал гэж үзжээ.

Ахмад үе ба залуу үе уулзалтаар хүрэлцэн ирсэн оюутан сурагчид өөрийн сонирхсон асуултаа тавьж хүссэн хариултаа авч сэтгэл өндөр үр дүнтэй уулзалт болсон юм. Цаашид энэхүү уулзалтыг үе үе хийж ахмад, залуу үеийн залгамж харилцааг бэхжүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгийг ХГБХХ-ийн мэргэжилтнүүд хэлж байлаа.

Б.Туяа

Холбоотой мэдээ