Хэнтий аймаг анх удаа “Цахим сан” аян өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 17:33:54

Хэнтий аймгийн БСГ-аас “Цахим сан” аянаар “Цахим хүүхэд бүрийг хөгжил” уралдааныг зарлаж 45 багшийн шилдэг бүтээл шалгарав.

Тус аяныг 1 жилийн хугацаатай өрнүүлсэн бөгөөд нийт 80 гаруй багш нарын бүтээл ирснээс 45 багшийн бүтээл шалгарч нийтдээ 30 орчим сая төгрөгийн техник төхөрөөмжөөр шагнажээ.

Уралдаанаар хүүхдийн гар дээр тавьж байгаа жишиг дасгал, даалгавар, текст, хөгжүүлэх асуулт зэрэг тараах материал нь багшийн арга зүйн материал болсон үзүүлэн эхийг цахим санд бүртгэж цахим нэгдсэн сантай болох зорилготой аж.

БСГ-ын дарга З.Бат-эрдэнэ “Улсын хэмжээнд цахим сангийн нөөцтэй болох байсан ч  одоохондоо хийгээгүй байгаа. Харин  хэнтий аймгийн хэмжээнд  энэ жил анх удаа Цахим санг бүрдүүлж чадсан. Энэхүү аянд түрүүлсэн багш нараа хэрэглэгдэхүүнээр буюу поректор, принтер зэргээр шагнадаг нь хичээлээ сайн болгох,  сургалтад хэрэглэх нөхцөл боломжийг бий болгох” гэв.

Шилдэг бүтээлийг DVD-ээр олшруулж бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлэх аж. Мөн аймаг, сумдын бүх сургууль судлагдахуун бүрээрээ цахим даалгаварын сантай болох, багш нар хичээлээ заах болон сурагчид цахим сангаас материал авч уншиж өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой .

Уралдаанд тавигдах шаардлага нь тухайн судлагдахуунаараа багш бүр хичээл ордог ангиудынхаа явцын бие даалт, улирлын эцсийн үнэлгээ, жилийн эцсийн үнэлгээний даалгаварын санг бий болгох юм.

Уг уралдааныг уламжлал болгон зохион байгуулах аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд