Дорнод аймагт 1200 гаруй багш ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-04 11:14:58

Дорнод аймагт 1200 гаруй багш сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байна. Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 10 сарын 5 –ны өдрийг багш нарын баярын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтоосон билээ.

Дорнодын багш нар баяраа өнгөрөгч амралтын өдрөөр тэмдэглэн өнгөрүүллээ.  Баярын үйл ажиллагаа 10 сарын нэгний өдөр гар бөмбөг, боолон сагсан  бөмбөг , хөнгөн атлетик,  ширээний теннис гэсэн төрлүүдээр эхэлж багш нар спортлоор амьсгалж өнгөрүүллээ.  Тус аймгийн хувьд  боловсролын чанар ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын сурлага ажил хөдөлмөрийн амжилт улсдаа дээгүүр байранд орсон амжилтыг үзүүлээд байгаа. Үүнтэй холбогдуулан элсэлтийн ерөнхий  шалгалтанд сурагчиддаа өндөр оноо авч чадсан таван багшийг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар  шагнахаар болжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ