Хар салхинаас өмнө амжиж нүүхийг Куме арлынханд зөвлөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /Sputnik/. Чаба хар салхи Японы Окинава мужийг чиглэн ирж байгаатай холбогдуулан тус улсын Куме арлын оршин суугч болох 8000 гаруй хүнд нүүхийг зөвлөсөн гэж арлын захиргаа мэдэгдэв.
Хар салхи даваа гарагийн орой гэхэд тус аралд хүрч, 200 гаруй мм хур тунадас унах төлөвтэй байна.
Хар салхины төвд салхины хурд 50 м/секундэд хүрч магадгүй байна. Чаба хар салхины улмаас хүчтэй шуурга дэгдэж, аадар бороо ордог ажээ.
Д.Нямтулга