Ц.Амарсанаа Муай-Тай боксын хагас мэргэжлийн дэлхийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-19 11:40:41

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Тайландын Пукет хотод тулааны урлагийн VI их наадам Муай-Тай боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.


Тус тэмцээний 57 кг-ын жинд Ц.Амарсанаа бүх өрсөлдөгчөө ялж, аваргын алтан медаль хүртсэнээр Муай-Тай боксын хагас мэргэжлийн дэлхийн аварга болов. Тэрбээр өнгөрсөн жил Муай-Тайн сонирхогчийн дэлхийн аварга болж байсан бол энэ удаа амжилтаа ахиулан хагас мэргэжлийн тэмцээнд түрүүлсэн байна.


Ц.Амарсанаа “Энэхүү амжилтад хүрэхэд намайг бүх талаар дэмжиж тусалсан ах, эгч, багш дасгалжуулагч гэр бүл, найз нөхөд та бүхэндээ гүнээ талархаж байна. Илүү их хичээж улс орныхоо нэрийг өндөрт өргөх болно” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Холбоотой мэдээ