Нөөцийн махыг 375 цэгээр худалдаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-12 12:38:58

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэх, нийлүүлэлтийг тогтворжуулахаар нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэллээ.


Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулахаар 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгэжээ.


Бэлтгэн нийлүүлэлтийг “Агро нэгтгэл трейд”, “Мах импекс”, “ХКҮ”, “И Эн Пи”, “Чойбалсан групп”, “Стандарт мах”, “Булган мах маркет” ХХК хангаж байна. Үхэр, хонины махыг жижиглэнгээр худалдаалах бол ямааны махыг өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 

Холбоотой мэдээ