ГОВЬ-АЛТАЙ: Он гарсаар 26 хүү, 37 охин төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-02-29 11:51:56

Есөнбулаг 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний нэг сарын байдлаар 63 эх амаржиж, 63 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30 тохиолдлоор цөөрсөн байна. 

Тэд бүгд төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 30 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 27 тохиолдлоор цөөрсөн бөгөөд тус эмнэлэгт төрсөн эхийн 57.6 хувийг эзэлж байна. 

Энэ оны эхний нэг сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 57 эмэгтэй оржээ.

Түүнчлэн мөн хугацаанд аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдийн 6.3 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн. 2024 оны эхний нэг сарын байдлаар аймгийн хэмжээнд 63 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 37 тохиолдлоор цөөрчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 буюу 41.3 хувь нь хүү, 37 буюу 58.7 хувь нь охин байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ