Ойн салбарын 100 жилийн ой энэ онд тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ойн салбарын
100 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй зэрэгцэн
БОАЖЯ-наас 2024 оныг “Ойн жил”
болгон зарласнаар ойн
салбарын хувьд олон талын онцлогтой жил болохоор байна.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ойн салбарын
II чуулганыг “ОЙ 9+” уриан дор Дэлхийн
ойн өдрийг угтан зохион байгуулах нь. Манай улс
“Тэрбум
мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд болон Монгол
Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын
хараа-2050” бодлогод “Ойгоор бүрхсэн талбайн хэмжээг 2030 онд 9.0 хувьд хүргэх”
зорилт тавьсан.
Зорилтыг хэрэгжүүлэх үүднээс, Ойн
салбарын ll дугаар чуулганыг “ОЙ 9+” нэрийн дор зохион байгуулах гэж буй нь ойн сангаа 9 хувьд хүргэх,
цаашлаад дахин нэмэгдүүлэх, “Тэрбум
мод” хөдөлгөөнийг улам өргөжүүлэх зорилтыг тодотгож буй
г Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа хэллээ. Түүнчлэн Ойн газраас
хашаандаа мод сөөг тарьж буй 50 өрхийг дэмжих хөтөлбөрийг нээлттэй
зарлаж буй ажээ.
Энэ нь байгаль
орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлт,
цөлжилттэй тэмцэх нийгмийн шинж чанартай бичил төсөл хөтөлбөрийг сонгон
шалгаруулж, дэмжих зорилготойг
тэрбээр хэллээ. Дэмжлэгийн талаар тодруулахад:
- Хашаандаа мод тарьж ургуулсан туршлагатай, цаашид мод бут
сөөгийн тарьц суулгац ургуулах,
- Амьдарч
буй гудамж, хороо, дүүргийн айл өрхөд мод тарьж, ургуулах, арчлах талаар тусалж,
- Айл өрхүүдийг хашаандаа мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах, амьдрах орчноо сайжруулахад татан оролцуулж буй иргэн, айл өрхийг шалгаруулж хүлэмж, хүлэмжид тарих мод сөөгийн үр, сургалт, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгнө гэв.