ӨНӨӨДӨР: “Сонгуулийг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны хоёдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын сарын 22-ны пүрэв
гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.30-13.00
цагт: Хэвлэлийн хүрээлэнд: “Сонгуулийг хэрхэн сурвалжлах вэ?”
сэтгүүлчдэд зориулсан сургалт, уулзалтыг СЕХ, Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс
хамтран зохион байгуулж мэдээлэл өгнө.
11.00 цагт: Шадар сайд өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт мэдээлэл хийнэ.
11.30
цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Улс төрийн намууд хамтарч
мэдэгдэл хийнэ.
10.30-12.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Үндэсний музей, ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль хамтран зохион байгуулж буй “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх онол, практикийн сургалт” болно. Утас 8811-9679.
-Өнөөдрөөс эхэлж УОК, ОБЕГ зудын байдлын талаар тогтмол
мэдээлж байхаар боллоо. .
-ОХУ-ын Казань хотод “Ирээдүйн тогломууд” кибер олон улсын тэмцээн болж байна. Монгол Улсаас 10 гаруй тамирчин оролцож байна.
-МҮХАҮТ-аас
зарлаад буй 10 мянган залууг бизнесийн сургалтад хамруулах
хөтөлбөрийн хүрээнд Бизнесийн академиас бизнес сургалтуудын талаар мэдээлнэ.