Ж.Рэтклифф “МЮ”-гийн 25 хувийг эзэмшинэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 21 /РИА Новости/. Их
Британийн тэрбумтан Жеймс Рэтклифф хөл бөмбөгийн “Манчестер Юнайтед” клубын
хамтран эзэмшигч болсон тухай тус клубын албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
Химийн үйлдвэрлэл эрхэлдэг Ineos үндэстэн дамнасан корпорацийн
эзэн тэрбээр МЮ”-гийн В ангиллын
хувьцааны 25 хувь, А ангиллын хувьцааны 25 хувийг тус тус худалдан авсан байна.
Энэ сарын 16-ны өдөр хийсэн хувьцаа худалдах, худалдан авах хэлцлийн мөнгөн дүн
1,2 тэрбум фунт стерлинг болсон ажээ.
Ж.Рэтклифф эхний ээлжинд тус клубт 200 сая долларын
хөрөнгө оруулалт хийсэн бол он дуусахаас өмнө нэмж 100 сая доллар оруулахаар
төлөвлөжээ. Эдгээр мөнгийг “"Олд Траффорд" цэнгэлдэх хүрээлэнгийн дэд
бүтцийг сайжруулахад зарцуулах юм.
“МЮ-гийн хамтран эзэмшигч болно гэдэг бол нэр төрийн
хэрэг, том хариуцлага. Хэлцлийг хийж дуусгасан нь тус клубыг Английн, Европын,
дэлхийн хөл бөмбөгийн оргилд дахин гаргах их замын эхлэл мөн” гэж тэрбумтан
хэлжээ.
Рэтклиффээс өмнө тус клубыг ах дүү Авраам Глейзер, Жоэл
Глейзер нар дангаар эзэмшиж байсан бөгөөд тэд 2005 онд “МЮ”-г 1,34 тэрбум
доллароор худалдан авсан байна. Тэр цагаас хойш “улаан чөтгөрүүд” Английн
Премьер Лигт 5 удаа түрүүлж, Английн лигийн цомыг 4 удаа Английн Лигийн Супер
цомыг 6 удаа хүртэж, Аваргуудын Лигт нэг удаа түрүүлж, хоёр удаа финалд үлдэж байв.
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд “МЮ”-гийн хөгжөөн дэмжигчид Глейзерийн
гэр бүлийнхэнд таагүй хандах болсон юм.