АРХАНГАЙ: Аймгийн ОБГ туулах чадвар сайтай ЗИЛ-130 автомашинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ОБГ туулах чадвар сайтай ЗИЛ-130 автомашинтай боллоо. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас аймгийн хэмжээнд олон удаагийн давтамжтай цас орж, зам даваа хаагдан, өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа юм.
Аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь зудын нэн хүнд эрсдэлд байгаа юм. ОБГ-аас байгаа автомашинаа ашиглан цасанд хаагдсан зам давааны зам гаргах болон бусад арга хэмжээг цаг алдалгүй авч байна. Гэсэн ч туулах чадвар сайтай автомашин шаардлагатай учир оны өмнө Батлан хамгаалах яаманд автомашин шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргажээ. Хүсэлтийн дагуу Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Архангай аймагт ажиллах үеэрээ аймгийн ОБГ-т туулах чадвар сайтай ЗИЛ-130 автомашиныг хүлээлгэж өглөө.
Уг
машиныг зам гаргах, машин татах зэрэг цас зудтай сумдад ашиглаж байна.