“Парламентын судалгаа шинжилгээ” сэтгүүлд судлаачдын өгүүллийг хүлээн авч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-02-16 15:17:41

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлийн энэ оны VIII дугаарт эрдэмтэн судлаачдын өгүүллийг хүлээн авч эхэллээ.


Энэ удаагийн дугаарт Үндсэн хуулийн шинэчлэл, парламентат ёсны хөгжил төлөвшил, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх бодлогын шийдлийн хувилбаруудыг тодорхойлсон эрдэм шинжилгээний өгүүллийг хэвлэн нийтлэх аж.


Өгүүллийг MS Word программаар, үндсэн бичвэрийг Arial, 11pt, эшлэл зүүлтийг Arial, 10pt, мөр хоорондын зай 1 (single) хэмжээтэй байхаар бичих бөгөөд docx өргөтгөлөөр хүргүүлнэ. Мөнхүү өгүүлэл нь гадаад дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд өмнө нь хэвлэгдээгүй ба 20 хүртэлх хуудастай байх шаардлагыг тавьж буй. Бүтээлийг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор хүлээн авна.


Бүтээлд тавигдах тусгай шаардлага болон холбогдох журмыг https://www.parliament.mn/nn/19101/ холбоосоос үзэх боломжтой.

                                                                


 



 


 

Холбоотой мэдээ