АРХАНГАЙ: 39.53 га талбай газрыг 4 иргэн, 4 аж ахуйн нэгжид ашиглуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-15 15:32:31

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Архангай аймаг мод үржүүлэг, ойжуулалт, ойн зурвас, суурин газрын цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар ажил хийх хүсэлт ирүүлсэн ААН, иргэдэд шаардлагатай газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, холбогдох хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэж байна.

 

Өөрөөр хэлбэл, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөрс, байгалийн бүс бүслүүрийн онцлогийг харгалзан үзэж, мод үржүүлгийн чиглэлээр Эрдэнэбулган, Батцэнгэл, Тариат, Цэцэрлэг, Өлзийт, Хотонт, Хайрхан, Булган зэрэг 8 суманд нийт 39,53 га талбайг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, ИТХ-аар батлуулан 4 иргэн, 4 аж ахуйн нэгжид ашиглуулахаар шийдвэрлэжээ.

 

Өмнө онуудад өөрийн хөрөнгөөр мод үржүүлгийн газар, ойн зурвас байгуулах хүсэлт гаргасан 3 иргэн, 4 ААНБ-д 15 га газрыг олгох ажлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж байжээ.

Холбоотой мэдээ