“Цэдор Лхам”-ын хурал “Батцагаан” цогчэн дуганд эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр “Цэдор Лхам”-ын хурал хурна. Хурал “Батцагаан” цогчэн дуганд 22.00 цагаас эхэлнэ.
Балданлхам бурхан битүүний орой гурван мянган ертөнцийг нэгэн агшинд эргэж, газар бүхнээ зорчиж, айл бүрийн идээ ундааг адислан, морилон ирж буй шинэ оны үйлс буяныг тэтгэн, барцад бүхнээс сахин хамгаалж буй гэж үздэг.
Битүүний орой хүрээ
хийдүүд “Шинэ жилийн тахил балин” буюу “Цэдор өргөх ёслол” зан үйл үйлдэж, ирж
буй шинэ ондоо улс орныхоо сайн сайхан, эв нэгдэл, ард иргэдийн эрүүл энх,
амьтан бүхний амар амгалан байхыг Лхам бурхандаа даатгаж хурлаа хурдаг билээ.