Сомалид туслах хүмүүнлэгийн аян эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-02-01 17:13:39

НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 1 /Xinhua/. Сомали улсад нүүрлээд буй хүмүүнлэгийн сорилтуудыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 1.6 тэрбум ам.доллар хандивлахыг НҮБ олон улсын хамтын нийгэмлэгээс хүслээ.


Өнгөрсөн онд Сомали улс хөнөөлт ган гачиг, урьд өмнө үзэгдэж байгаагүй их үерийн гамшиг, олон сая хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн зэрэг олон хямралд нэрвэгдсэн. Мөн Сомалид олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, хоол тэжээлийн дутагдалд орсоор байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ.


Мөн тус улсын нийт хүн амын дөрөвний нэг орчим буюу 4 сая гаруй хүн одоогийн байдлаар хүнсний “хурц” хомсдолд ороод байгаа талаар НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газраас /OCHA/ анхааруулж байна. Тухайлбал, тав хүртэлх насны таван хүүхэд тутмын хоёр нь хоол тэжээлийн цочмог дутагдал-д өртөж байгааг сэтгэл түгшээсэн статистик мэдээлэл харуулж байна гэж тэрбээр нэмж хэллээ.


Түүнчлэн сомаличууд орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрээд байгаа бөгөөд хямралын улмаас ойролцоогоор 3.8 сая хүн дотооддоо дүрвэсэн” байна. Хүмүүнлэгийн нөхцөл байдал хүнд байгаагаас гадна Сомалид булчин задрах тахал дэгдэж, тус улсын олон мужид хурдацтай тархажбайгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч мөн дурджээ.

Холбоотой мэдээ