СЭЛЭНГЭ: U14 шайбтай хоккейн тэмцээний цомын аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-29 15:29:55

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд зохион байгуулсан 2024 оны U14 шайбтай хоккейн тэмцээний цомын аваргууд тодорлоо.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон энэхүү тэмцээнд Орхон, Дархан, Улаанбаатар, Шарын гол, Бугантын шигшээ багууд хурд, хүчээ сорин өрсөлдлөө.


Тэмцээний тэргүүн байрт Эрдэнэт хотын Хангарьд баг” шалгарч, дэд байрт Бугант тосгоны Бугант ЕБС баг, гутгаар байрт Дархан-Уул аймгийн “Талын шонхорууд баг орж, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон байна.


"U14 цомын аварга" шалгаруулах тэмцээний шилдэг тамирчнаар “Хангарьд багийн 10 дугаартай тамирчин Н.Эрхэм, “Бугант ЕБС багийн 9 дугаартай тамирчин С.Батболд нар тодорчээ.


Мөн “Бугант ЕБС” багийн 5 дугаартай тамирчин М.Мөнхэрдэнэ, 12 дугаартай тамирчин Э.Баярбилэг нар тэгш тоглогчоор шалгарсан байна.  


Монголын хоккейн холбооны 2024 оны "U14 цомын аварга" шалгаруулах тэмцээнийг Бугант тосгоны Захирагчийн алба, Хоккейн холбоо, Ерөнхий боловсролын сургууль хамтран зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ