Хоёр орны зохиолчид туршлага солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урдын дундад хошууны Утга зохиолын нийгэмлэгийн төлөөлөл Өмнөговь аймгийн зохиолчидтой уулзлаа.
ӨМӨЗО-ны Баяннуур аймаг, Өмнөговь аймаг хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Баяннуур аймгийн Урдын дунд хошууны эрүүл мэнд, соёлын байгууллагын төлөөлөгчид манай аймагт хүрэлцэн ирж туршлага солилцож ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд дээрх туршлага солилцох уулзалтыг зохион байгуулсан юм.
Хоёр орны 20 гаруй зохиолчид уулзсан тус уулзалт нэлээн үр дүнтэй боллоо гэж ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урдын дундад хошууны Утга зохиолын нийгэмлэгийн дарга На.Сүлдээ ярилаа. Тэрээр "Энэхүү уулзалт нь цаашдын хоёр орны зохиолчид хамтран ажиллах суурийг тавилаа. МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбарын арга туршлагаас олон сайхан санаа авч харих болсондоо баяртай байна. Солилцсон туршлагаа нэн даруй хэрэгжүүлэх болно" гэсэн юм. Тус байгууллагын яруу найрагчидын өөрсдөө бүгд шүүгчээр ажилладаг шүлгийн тэмцээн, утга зохиолын дугуйлангийн үйл ажиллагаа зэрэг нь Урдын дунд хошууны зохиолчдод маш их таалагдсан ажээ.
Энэ үеэр ӨМӨЗО-ны зохиолчдын болон Өмнөговь аймгийн зохиолчдын номын үзэсгэлэнг аймгийн төв номын санд гаргаж уншигч олондоо сонирхууллаа.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн