ДОРНОД: Цаг уурчид 100 цэгт хэмжилт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-01-24 14:54:42

Чойбалсан, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сумдын цаг уурчид цасны зузаан, нягтралыг тогтоохын тулд явганаар алхан, 100 цэгт хэмжилт хийн ажиллаж байна. Тодруулбал, сар бүрийн 10, 20, 31-ний өдөр батлагдсан цэгээс хоёр мянган метр дотор алхаж, 100 цэгт хэмжилт хийн цасны дундаж зузаан, цасны хамгийн их болон хамгийн бага хэмжээ, дундаж нягтлыг тодорхойлж байгаа юм.  


Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь цагаан зудтай, бусад нутгаар цагаанаар зудархуу байна.

Өнөө өглөөний байдлаар л гэхэд Халх голд 23 см, Чойбалсан хот, Матад, Чулуунхороот, Халх гол сумын Ялалт баг орчмоор 5-7 см, Гурванзагал, Баян-Уул, Хөлөнбуйр суманд 12-13 см, бусад сумын нутгаар 9-11 см зузаан цасан бүрхүүл тогтсон гэж УЦУОШТ-өөс мэдээлэв.


Халх голын ай сав нутгаар -14-...-18 градуас, буса нутгаар -7...-13 градус хүйтэн хоножээ. 

Холбоотой мэдээ