НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Улаан тэнгисийн асуудлаар хуралдах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-01-03 16:18:58

НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 3 /France24/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Улаан тэнгис дэх нөхцөл байдлыг хэлэлцэхээр лхагва гарагт буюу өнөөдөр хуралдах төлөвтэй байна гэж тус зөвлөлийг энэ сард даргалж буй Франц улсаас НҮБ-д суугаа Элчин сайд Николас де Ривьер мягмар гарагт мэдээлжээ. 


Улаан тэнгисээр дамжих тээвэрлэлт Йемений хутичуудын халдлагад өртөх болоод байгаа асуудалд олон улс хариу арга хэмжээ авах эсэх талаар Н.Ривьерээс тодруулахад, “Аюулгүйн Зөвлөл энэ асуудлаар ойрын хугацаанд, магадгүй маргааш хуралдах төлөвтэй байна” хэмээн хариулжээ.


Тэрбээр нөхцөл байдал муу байгааг хэвлэлийн бага хурлын үеэр онцлоод, тус бүсэд зөрчил байнга гарч байгааг дурдсан байна. 

Холбоотой мэдээ