Нисдэг тэргээр аврах ажиллагааг зохион байгуулж, 133 иргэний амийг авран хамгаалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2023-12-27 12:01:28

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдсан цагаас хойш 94 удаагийн шуурхай дуудлагаар 477 цагийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн нислэг үйлдэж, 133 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэж, амийг авран хамгаалжээ.


Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн үеэр нисдэг тэрэг ашиглан тандалт хийж, иргэний амийг авран хамгаалсан байна.

Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд  цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд олсон зэргээр бүх төрлийн аврах ажиллагааг нисдэг тэрэгтэй зохион байгуулж байгаа аж.


Холбоотой мэдээ