ХОВД: Театрын хөгжим, техник, гэрэлтүүлгийг бүрэн шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-15 13:24:59

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/.  Ирэх оны төсөвт Ховд аймгийн Хөгжимт драмын театрын хөгжим, техник, гэрэлтүүлгийг бүрэн шинэчлэх зардлыг тусгажээ. 


Тус театрын уран бүтээлчид энэ онд 89 дэх жилийн үзвэрийн нээлтээ хийж байна.

Тэд ардын урлаг, баруун монгол угсаатны өв соёлыг илэрхийлсэн "Асгандаан харгалдийл" тоглолтыг 12 дугаар сарын эхээр Дархан, Эрдэнэт хотын театр болон нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулсанТэгвэл энэ сарын 14-нд уг тоглолтыг Ховд аймгийн иргэдэд толилууллаа.  


Хөгжимт драмын театрын түүхэнд анх удаа өвөл цагийн тоглолтоо ийнхүү нийслэл хот болон Дархан, Эрдэнэт хотын иргэдэд сонирхуулж, өв соёлоо сурталчилсан нь онцлог болж байна.


Холбоотой мэдээ