ХОВД: Цаг агаарын урьдчилсан төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-11 16:02:11

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/.  Өнгөрсан арав хоногийн хугацаанд Ховд аймгийн зарим сумын нутгаар 6.9  мм цас орсон. Алтайн өвөр говийн сумдаар цасан бүрхүүлтэй, цасны зузаан дунджаар 3-4 см байна.  

Мөн өнгөрсөн долоо хоногт  нийт нутгаар хүчтэй салхи шуургатай байж, салхины их хурд  Зэрэг суманд 43 метр секунд хүрч, байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдсан юм.


2023 оны 12 дугаар сарын 11-18-ны өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа. 


Тодруулбал, энэ сарын 12-нд уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор, энэ сарын 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно.

Салхи энэ сарын 13-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд салхи нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр байх төлөвтэй.

Агаарын температурын хувьд их нууруудын хотгороор шөнөдөө -26-31 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө -21-26 градус хүйтэн, өдөртөө -9-14 градус хүйтэн байх аж.

Сумдад хужир шүү бэлтгэх, муудсан малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, өвөлжөөний хашаа хороо, мал хээлтүүлэх, өтөг бууцаа сэргээх бусад ажлууд үргэлжилж байна. 

 

Холбоотой мэдээ