Сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-09-23 17:27:21

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох үеэрээ 9 дүгээр сарын 22-ны өдөр Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Нью-Йорк хотноо уулзаж, хоёр улсын харилцааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд, өнгөрсөн 4 дүгээр сард Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан Монгол Улс, ОХУ-ын хооронд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн ач холбогдлыг дурдаж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг ойрын хугацаанд баталж хэрэгжүүлэх нь зүйтэйг онцлов.

Холбоотой мэдээ