ХӨВСГӨЛ: “Таван цагариг” сонины 800 дугаарыг Номын санд хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-06 14:13:31

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын иргэн Ц.Жамсранжав 2001 оноос эхлэн “Таван цагариг” сониныг захиалан уншиж дугаар бүрийг үдэж хадгалдаг байжээ.


Түүний цуглуулгад 800 орчим дугаар хадгалагдсан бөгөөд өнөөдөр МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн архивын сан хөмрөгт хүлээлгэн өглөө.




Ц.Жамсранжав “Би спорт сонирхдог учраас 2001 оноос эхлэн “Таван цагариг” сониныг захиалан уншиж ирсэн. 


Энэ сонины хамгийн сүүлийн дугаар хүртэл 15 жилийн хугацаанд гарсан 800 орчим сониныг нэг бүрчлэн эмхэлж Төв номын санд хүлээлгэн өгч байна.


Цаашид иргэд спортын олон төрлийн хэмээн, наадмын тухай шаардлагатай мэдээ, мэдээллийг энэ сонины архиваас авч байгаасай гэж хүсэж байна” гэдгийг хэлж байлаа.

 

 

Холбоотой мэдээ