Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгчдийг шүүх хурал болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-30 14:33:26

ХОНКОНГ, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /ВВС/.  Хонконгт үндэсний аюулгүй байдлын шинэ хуулийн дагуу "төрийн эрх мэдлийг ганхуулах зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан" хэрэгт буруутгагдаж буй ардчиллын төлөө тэмцсэн олон арван хүнийг шүүх хурал өндөрлөж байна.


Лхагва гарагт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлж магадгүй 16 хүнийг шүүх хурлын эцсийн сонсгол боллоо. Энэ хэрэгт сөрөг хүчний нийтдээ 47 сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид, улс төрчид буруутгагдаад байгаа бөгөөд тэдний ихэнх нь 2021 оноос хойш хоригдож байгаа юм.


Хонконгт 2020 онд үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталжээ. Хуульд Хятадаас салан тусгаарлахыг завдсан, төрийг түлхэн унагаах болон терроризмын үйл ажиллагаа явуулсан, гадаадын байгууллагатай хуйвалдсан бол бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр тусгасан байна. 2019 онд ардчиллыг дэмжсэн томоохон жагсаал цуглаан болсны дараа уг хууль Хонконгт байдлыг тогтвортой болгосон гэж Бээжин үздэг.


Хэдэн сарын турш үргэлжилсэн шүүх хурлын үеэр прокурорууд “төрийг түлхэн унагаахоролдлого хийсэн хэрэгт шүүгдэгчдийг яллахаар төлөвлөжээ. Прокрорын дүгнэлтэд дурдсанаар, идэвхтнүүд Хонконгийн хууль тогтоох зөвлөл дэх эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд албан бус анхан шатны сонгууль зохион байгуулах зорилготой байсан аж.


Цаашилбал, төрийн эрх мэдлийг ганхуулж, Хонконгийн удирдагчийг огцруулахын тулд сөрөг хүчний улс төрчид  төсвийн хуваарилалтад "замбараагүй байдлаар хориг тавих"-аар төлөвлөж байсан гэж прокурорууд үзжээ.


Шүүхийн эцсийн шийдвэрийг 3-4 сарын дараа зарлах төлөвтэй байна.


 

Холбоотой мэдээ