СЭЛЭНГЭ: Үнэнч шударгаар ажиллахаа батлан тангараглав

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-28 12:26:46

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 210 төр төсвийн байгууллагад 6809 төрийн албан хаагч ажиллаж байна.

 

Эдгээрээс 716 нь төрийн захиргааны албан хаагч байдаг аж. Энэ жилийн тухайд Сэлэнгэ аймагт төрийн захиргааны албанд анх орж, Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцсэн 58 албан хаагч Монгол бахархлын өдрөөр тангараг өргөлөө.

 

Тэд Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлнэ гэдгээ ийн батлан илэрхийллээ.