СЭЛЭНГЭ: Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
60 дахь удаагийн энэхүү барилдаан нь Сэлэнгэ аймгийн ургацын
баярын хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ойн гавьяат ажилтан Б.Жамсрангийн
нэрэмжит болсноороо онцлогтой байв.
Тэмцээнд 20 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 85 тамирчин 3 насны ангилалд
барилдаж,
хүч чадлаа сорьжээ.
Тэмцээний насны ангилалд
Говь-Алтай аймгийн
бөх Б.Ганбаатар түрүүлж, дэд байрт Сүхбаатар аймгийн Э.Бямбадорж,
гутгаар байрт Увсын Д.Мөнх-Отгон нар шалгарчээ. 16 насны ангилалд уран барилдаант
бөхөөр Сэлэнгэ
аймгийн Б.Занданбат, уран гараа дэвээтэй
бөхөөр Дорноговь аймгийн Н.Батсуурь нар шалгарсан байна.
17 насны ангилалд тэргүүн байрт
Завханы Д.Нарантулга шалгарч, Баянгол дүүргийн Т.Дөлгөөн,
Увсын Б.Данзанравжаа нар удаалж, уран барилдаант
бөхөөр Өвөрхангай аймгийн Т.Ням-Очир, уран гараа дэвээтэй
бөхөөр Налайх дүүргийн н.Энх-Эрдэнэ нар шалгарсан байна.
Мөн тэмцээний 18 насны ангилалд
тэргүүн байрт Баянгол дүүргийн Г.Цэрэнтогтох,
удаах байруудад Баян-Өлгий аймгийн С.Нуртилек,
Өвөрхангай аймгийн
Т.Дэмчигдорж
шалгарчээ. 18 насны ангилалд уран барилдаант
бөхөөр Булган аймгийн Б.Дэлгэрмөрөн, уран гараа дэвээтэй
бөхөөр Хөвсгөл аймгийн Б.Тэмүүжин нар тус тус шалгарчээ.