ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн 2024 оны төсвийн төслийг өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-24 15:28:20

Есөнбулаг 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 2024 оны төсвийн төслийг ИТХ-ын дарга Д.Даваадоржид өргөн барилаа.


Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2024 оны аймгийн төсвийн төсөл, хурлаар хэлэлцүүлэх бусад асуудлуудыг хуулийн хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Даваадоржид өргөн барив. 


Төсвийн төсөлд: 

1. Говь-Алтай 80+ Эрүүл мэндийн хөтөлбөр батлах тухай 

2. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийг танилцуулах тухай 

3. Аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай 

4. 2023 оны төсвийг тодотгон батлах тухай 

5. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

6. 2023 оны худалдах хөрөнгийн жагсаалтаас хасч актлах, данснаас хасахыг зөвшөөрөх тухай

7. 2023 оны актлах хөрөнгийн жагсаалт батлах тухай

8. 2024 онд худалдах хөрөнгийн жагсаалт батлах тухай

9. 2024 онд балансаас баланст шилжүүлэх хөрөнгийн жагсаалт батлах тухай

10. Аж ахуйн тооцоот болон улсын төсөвт үйлдвэрийн газруудын үйлдвэр санхүүжилтийн төлөвлөгөө батлах тухай

11. 2024 оны төсөв батлах тухай

12. Аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг тодотгон батлах тухай

13. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд баримтлах аймгийн бодлого батлах тухай

14. Аймгийн “Хүндэт иргэн” цол олгох тухай 

15. 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 


Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэн, тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлж, хүний хөгжлийг дэмжих” зорилтын хүрээнд аймгийн иргэдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийг боловсруулан өргөн барьж буй нь онцлог юм хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.

Холбоотой мэдээ