Абэ Төв Азийн таван оронд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_montsameuser@montsame.mn
2015-09-04 14:06:55

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх сарын сүүлээр Төв Азийн байгалийн баялаг ихтэй таван оронд айлчилж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.

Дэлхийн газрын зургийг бүтэн тойрсон дипломат ажиллагаа явуулна гэж Абэ мэдэгдэж байсан. Тиймээс тэрбээр 2012 оны 12 дугаар сард Ерөнхий сайд болсноосоо хойш нийт 54 оронд айлчлал хийжээ.

Одоо тэрбээр Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан зэрэг Төв Азийн таван оронд айлчлахаар төлөвлөж байна.

Абэ эхлээд Киргизстан, Тажикстан, Туркменистанд айлчлах ажээ. Японы Ерөнхий сайд асан Юничиро Коизуми 2006 онд Узбекистан, Казахстанд айлчилснаас хойш дахин Японы Ерөнхий сайд дээрх улсуудад айлчлаагүй байна.

Азийн олон орон байгалийн нөөц баялаг тэр дундаа нефть, байгалийн хий ихтэй. Нөөц баялаг ихтэй орнуудын дэд бүтцийг нь сайжруулах замаар БНХАУ өөрийн нөлөөгөө бүс нутагтаа тэлж байна. Үүнийг Абэ анхааралдаа авч, Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистаны төр, засгийн тэргүүн нартай уулзаж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх зорилго тавьжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд