Японд хиймэл оюун ухаан ашиглан гарам дээр осол гарахаас сэргийлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-11-22 17:03:21

ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /NHK/. Японы Nagoya Railroadтөмөр замын компани хиймэл оюун ухааны тусламжтайгаар гарам дээр осол гарахаас сэргийлэх системийг нэвтрүүлжээ. Энэхүү технологи нь хүн болон машиныг галт тэргэнд мөргүүлэхээс хамгаалах ажээ.  


Тодруулбал, гармын ойролцоо суурилуулсан камераар бодит цаг хугацаанд дүн шинжилгээ хийх боломжтой зургуудыг авдаг бөгөөд галт тэрэг ойртох үед гарам дээр хүн эсвэл машин байгаа эсэхийг хиймэл оюун ухаан автоматаар шалгана. Улмаар ямар нэг хэвийн бус нөхцөлийг илрүүлсэн тохиoлдолд төмөр замын дохиоллын төхөөрөмж асаж, галт тэрэгний багийнханд яаралтай тоормослохыг анхааруулдаг байна.


Энэхүү системийг Айчи мужийн нэгэн гарам дээр хэдийнээ ашиглаж эхэлсэн бөгөөд ирэх оны гуравдугаар сарын сүүлч гэхэд 10 гарам дээр нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн санхүүгийн жилд хүн болон машин галт тэргэнд мөргүүлсэн 10 тохиолдол бүртгэгджээ.

Холбоотой мэдээ