СЭЛЭНГЭ: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд БНСУ-д туршлага судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-22 08:13:53

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. МЭХ-ны холбооны Сэлэнгэ аймаг дахь салбараас БНСУ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Чүнбүк дэх салбар зөвлөлтэй 2020 оноос харилцан хамтын ажиллагаагаа эхлүүлжээ.

 

Солонгосын Чүнбүкийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчид өнгөрсөн 2022 онд Сэлэнгэ аймагт айлчилж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.

 

Дээрх хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа энэхүү хариу айлчлал амжилттай болж, Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүд энэ сарын 19-22-ний өдрүүдэд Чүнбүк (Хойд Чүнчон) мужид айлчилж байна.

 

Энэхүү айлчлалд оролцож буй Монголын эмэгтэйчүүдийн холбооны бүрэлдэхүүн нь Чонжү хотын хоёр ухаалаг ферм болох Berry One, Bareun Agri Culture, Boeun Changju Co., Ltd (улаан чавга боловсруулах үйлдвэр), Eumseong дахь Konkuk Milk & Ham, Сүми Ким ХК зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах компаниудад зочилж байна.

 

Мөн Beopjusa Temple Stay хийд, Natural Dream Park цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудтай танилцаж, туршлага солилцох ажээ.

 

Мөн өчигдөр болсон Солонгосын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Чүнбүк дэх салбар зөвлөлийн Чүнбүк СЕО эмэгтэйчүүдийн 24 жилийн ой болон 48 дахь форумд оролцсон байна.

 

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Өнөрболор тэргүүтэй Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүдийн холбооны 20 орчим бизнес эрхлэгч эмэгтэй, ОХУ-ын Буриадын Эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл оролцож байгаа юм байна.

 

Холбоотой мэдээ