ГОВЬ-АЛТАЙ: Төрийн албаны ерөнхий шалгалтыг 89 иргэн өгөхөөр бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-22 11:16:14

Есөнбулаг 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. 2023 оны дөрөвдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалтыг 89 иргэн өгөхөөр бүртгүүлсэн тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.


Шалгалтыг Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 8.30-18.00 цаг хүртэл таван ээлжээр зохион байгуулахаар болжээ.

Шалгуулагчид Төрийн албаны тухай ерөнхий мэдлэг, монгол хэл-бичиг, дүн шинжилгээ хийх гурван шалгалтыг өгч байгаа бөгөөд тэнцсэн шалгуулагч төрийн албаны нөөцөд бүртгэгдэх аж.


Холбоотой мэдээ