ЗАВХАН: Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр 10 сумын ЕБС шинэ байртай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-15 14:11:47

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Тус аймагт 2024 онд 247 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 50 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагджээ.


Тухайлбал Эрдэнэхайрхан, Улиастай, Цагаанчулуут, Баянтэс, Отгон зэрэг 10 суманд ерөнхий боловсролын сургуулийн барилга болон дотуур байр, спорт заалыг улсын төсвийн хөрөнгөөр барихаар болжээ.


Түүнчлэн Тэс, Отгон, Түдэвтэй зэрэг 7 суманд цэцэрлэгийн барилга, Ургамал, Нөмрөг, Түдэвтэй гэхчлэн 6 суманд 200-250 хүний суудалтай соёлын төвийн барилгын төсөв батлагдсан байна.


Харин зам гүүрийн барилгын гурван төсөл батлагдсан байна. Ирэх жилийн төсөв нь орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хөрөнгө оруулалт болно.

2024 оны төсвийн хувьд Завхан аймаг өмнөх жилүүдээс хамгийн өндөр төсвөөр санхүүжиж буй онцлогтой.


Мөн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт Улиастай-Алтай чиглэлийн 198 км авто замын төсөл тусгагдаж, батлагдсан гэж УИХ-ын гишүүн Б.Баярсайханы Завхан аймаг дахь ажлын хэсгээс мэдээлэв. 


Холбоотой мэдээ