Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөрийн хөтөлбөрт оруулах саналаа хэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-21 19:00:04

Өмнөговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт оруулах саналаа хэллээ.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулж буй энэ үед тус аймгийн удирдлагууд иргэдийнхээ дуу хоолойг сонсож байна. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилтот бүлгийнхэнтэй аймгийн удирдлагууд уулзаж тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.  

Хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвтэй болох, тэдэнд чиглэсэн мэдээ мэдээллийг сайжруулах, амралт сувиллын газартай болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол эрүүл мэндэд анхаарах, тэдний ажиллах орчныг сайжруулах зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Аймгийн удирдлагуудын зүгээс дээрх олон асуудлыг бүгдийг нь нэг дор шийдвэрлэх боломжгүй ч үе шаттайгаар  шийдвэрлэхээр судалж Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017 оны үндсэн чиглэлд тусган ажиллана гэдгээ хэллээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ