Ж.Гүррагчаа баатрын гаргасан саналыг дэмжихээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-10-06 18:28:28

Монгол Улсын анхны сансрын нисгэгч, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн төвийн захирал С.Дэмбэрэл нар өнөөдөр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгтэй уулзлаа.

Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа Сансар, од эрхэсийн ордон болон “Одон орон сансар судлалын Хүрэл тогоот нээлттэй цогцолбор”-ын төслөө танилцуулж, цаашид хэрхэн өргөжүүлж, хүүхэд багачууд болон дотоод гадаадын жуулчдад хэрхэн хүргэх талаарх санал бодлоо илэрхийлсэн юм.

Сайд Н.Батцэрэг Ж.Гүррагчаа баатарын уламжилсан санал, хүсэлтийг өөрийн салбарын хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд