ДОРНОД: Амралтын өдрүүдээр бурхан багшийн их чого хурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-11-03 20:06:00

Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Данригданжайлин хийдэд бурхан багшийн их дүйчин өдөрт зориулан их чого хурна. Мөн тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээж, энэ үеэр үүр цайтал Ногоон дарь эхийн их хурал хурах юм.


Энэхүү номыг Дорнод аймгийн бурхан шашинтны төв Данригданжайлин хийдийн номын багш айлдах аж. Түүний хувьд Өмнөд Энэтхэгийн Сэра Жэ дацанд 20 гаруй жил буддын гүн ухаан, тарнийн номыг судалж ирээд, Данригданжайлин хийдэд 13 дахь жилдээ номын багшаар заларч байгаа хүн юм.  


Бурхны шашинд судрын ёс гэж бий. Ёс суртахуун, сахил санваарыг сахих нь энэ цагт маш их буян хураана гэж үздэг. Тухайн өдрийн нар мандахаас маргаашийн нар мандтал нэг суудал дээрээ сууж, нэг удаа цагаан хоол хүртэж, буян үйлдэн бясалгал хийдэг аж.   

Холбоотой мэдээ