Валютын дуудлага худалдаагаар 151 сая ам.доллар нийлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монголбанк энэ
7 хоногт гадаад валютын дуудлага худалдааны спот арилжаагаар банк
хоорондын цахим талбарт нийт 151 сая
ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ. Тодруулбал:
- Аравдугаар сарын 26-нд 40.0 сая ам.доллар,
- Мөн сарын 24-нд 48.0 сая ам.доллар,
- Мөн сарын 19-нд 63.0 сая
ам.доллар тус тус нийлүүлэв.
Энэ сард мөн:
Аравдугаар сарын 17-нд
арилжааны банкуудад 71.0
сая ам.доллар,
Аравдугаар сарын 12-нд
мөн 72.0 сая ам.доллар нийлүүлжээ.
Своп, форвард арилжаагаар арилжааны банкууд валют авах санал ирүүлээгүй байна.