“CAREER EXPO-2023” залуучуудын хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Эх орондоо болон гадаадад суралцаж, амьдарч буй залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах, байнгын болон цагийн ажилд зуучлах зорилготой “CAREER EXPO-2023” өдөрлөгийг энэ сарын 28-нд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулна.
Энэ удаагийн үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон талын оролцоог ханган Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл, HR клуб, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл зэрэг хамтран “Ирээдүйгээ нээ” уриан дор зохион байгуулж буйгаараа онцлогтой. Өдөрлөгийн үеэр томоохон ажил олгогч 40 байгууллагын нийт 2500 орчим ажлын байр зарлаж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ.
Мөн ажлын байрны зуучлал, танхимаар явагдах хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Түүнчлэн гадаадад сурах, тэтгэлэг авах, сурч мэдсэн зүйлээ эх орондоо хэрхэн үр бүтээлтэй хэрэгжүүлж, ажлын байраар хангагдах талаар зөвлөмж мэдээлэл өгч, ажлын байранд зуучлах гэнэ.
Үүнээс гадна залуучууд
ажил, амжилтын түүхээсээ хуваалцаж, мэргэжил сонголтын
болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх,
сургалтын байгууллагууд болон ментор болон залуучуудад зориулсан Open-mic болох аж.