НҮБ: Газын зурвас дахь ус цэвэрлэх байгууламжууд ажиллагаагүй болсон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-25 09:52:54

НЬЮ-ЙОРК, 2023 оны аравдугаар сарын 25 /ТАSS/. Газын зурваст түлш шатахууны хомсдолын улмаас ус цэвэрлэх таван байгууламж ажиллагаагүй болж, ундны усны хомсдолыг улам хүндрүүлж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) мэдэгдлээ.


Газын зурвасын нийт 2.3 сая хүн ам усны хомсдолд ороод байна. Түлшний хомсдол болон ус цэвэрлэх, түгээх дэд бүтэц эвдрэн сүйдсэнээс үүдэн усан хангамжийн ихэнх систем ажиллахгүй байна" гэж уг мэдэгдэлд дурджээ. Газын зурвасын иргэд шаардлага хангахгүй ус хэрэглэхээс өөр аргагүйд хүрснийг ЮНИСЕФ мэдэгдэлдээ дурджээ. Түлшний хомсдолын улмаас ус цэвэрлэх таван байгууламж ажиллахгүй болсон тул 120 мянга гаруй шоо метр бохир усыг далайд асгасан нь асуудлыг улам хурцатгалаа.


Өмнө нь НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газраас "ундны усны хомсдол нь Газын зурвасын оршин суугчдын дунд халдварт өвчин дэгдэх, улмаар олон хүний амь эрсдэхэд хүргэж болзошгүй"  гэж анхааруулж байв.




Холбоотой мэдээ