ТӨВ: “Дижитал-Төв аймаг” аппликейшн нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-10-11 15:25:39

Зуунмод 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймаг “Цахим аймаг” хөтөлбөрийн хүрээнд “Дижитал-Төв аймаг” аппликейшнийг хөгжүүлж, энэ онд нэвтрүүлэхээр ажиллаж байна.


“Дижитал-Төв аймаг” аппликейшн нь иргэдэд бүх төрлийн мэдээ, мэдээлэл өгөх, санал хүсэлт, өргөдөл гомдол авах зохион байгуулалттай байх ажээ.


Тус аймаг 2019 оноос “Цахим аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба өнөөгийн байдлаар 18 сум, 21 чиглэлд шилэн кабельд холбогджээ. Энэ нь 1046,8 км-ийг хамардаг юм..

 

“Цаашид уг хөтөлбөрийг боловсронгуй болгохын тулд цахим дэд бүтцийг нэмэгдүүлж, мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулахаар ажиллаж байгаа” талаар аймгийн удирдлагууд мэдээллээ. 

 


Төв аймаг нь засаг захиргааны хувьд Монгол Улсын хамгийн олон сумтай аймаг буюу 27 сум, 97 багтай, 94 мянган хүн амтай. Аймгийн эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй бөгөөд 5.1 сая толгой малтай, газар тариалангийн 306.8 мянган га эргэлтийн талбайтай гэдгээрээ онцлогтой.


Холбоотой мэдээ