ӨВӨРХАНГАЙ: Байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагч, ажилтан бүр гурван модны нүх ухна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-11 15:02:59

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих өдрүүд энэ сарын 4-16-ны өдөр үргэлжилж байна.


Өвөрхангай аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 20 сая мод тарих зорилт тавьснаас өнгөрсөн жил 320 мянган мод, бут тарьсан. Энэ жил 600 мянган мод тарих зорилттой байна. Үүнээс хаврын мод тарилтаар 290 мянган мод тарьж, ургалт 70 хувьтай байна.


Аймгийн хэмжээнд 20 гаруй иргэн, аж ахуйн нэгж мод үржүүлж байгаа ба одоогоор 5 сая орчим тарьц суулгац байгаа гэх тооллогын дүн гарчээ. Энэ намрын мод тарилтаар Арвайхээр сумын байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагч, ажилтан бүр гурван модны нүх ухах үүрэг хүлээн ажиллаж байна. Мөн иргэдийн оролцоог идэвхжүүлэх, мод тарих хүсэл сонирхлыг өдөөх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгаа болохыг аймгийн БОАЖГ-ын Ойн нэгжийн дарга Ю.Ганхуяг хэллээ. 

Холбоотой мэдээ