Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтэрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай, Булган, Орхон, Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд хэсгээр, Өвөрхангайн хойд хэсгээр өнөө шөнө хөрсөн дээр -5 хэм давж цочир хүйтэрнэ.
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгаар
нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, хөрсөн дээр цочир хүйтэрч,
замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг малчид, иргэд, хадланчид, тариаланчдад онцгойлон анхаарууллаа.
2023 оны 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи энэ сарын 27, 28-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8-13 градус хүйтэн,
өдөртөө +0+5 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын
хөндийгөөр -2-7 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус, говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө +3+8 градус, өдөртөө +14+19 градус дулаан, бусад нутгаар
шөнөдөө -2+3 градус, өдөртөө +8+13 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун
хагаст, 30-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.