СҮХБААТАР: Зураачид судалбар зургийн аялалд гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын УГЗ, зураач Ч.Бадарч ахлагчтай Сүхбаатар аймгийн зураачдын баг судалбар зураг зурах аялалд гарчээ.
Тэд орон нутгийнхаа тахилга шүтлэгт уул овоо, байгалийн үзэсгэлэнт газрууд болох Зотолхан, Алтан овоо, Шилийн богд, Хонгорын ширээ, Бударын чулуу, Онгон таван булаг зэрэг газарт ажиллаж буй.
Аймгийн Засаг даргын дэмжлэгээр Монголын Урчуудын эвлэлийн Сүхбаатар аймаг дахь салбар, Соёл, урлагийн газраас хамтран зохион байгуулж буй тус үйл ажиллагааг аймгийн Засаг дарга дэмжжээ.
Зураачдын зурсан зургуудаар үзэсгэлэн гаргахаар төлөлвлөсөн байна.