ДОРНОД: Хотын магистраль шугамыг шинэчилснээр шинэ суурьшлын бүсийн халаалт дулааны асуудлыг шийднэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын дулаан дамжуулах магистраль шугам сүлжээг шинэчилж өргөтгөснөөр шинэ суурьшлын бүс байгуулахад чухал хэрэгцээтэй юм.
Тодруулбал, Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан шинэ суурьшлын бүс буюу 1800 айлын орон сууцны хороолол руу татах дулаан дамжуулах шугам сүлжээ шийдэгдэнэ.
Түүнчлэн “ДБЭХС” ТӨХК-иас баруун тийш 400 мм голчтой нэг км урт хос шугамыг 800 мм голчтой болгон шинэчилснээр байгууллага, ААН, айл өрхийн халаалт хэвийн түвшинд байх боломж бүрдэнэ.
Дулааны нэгдүгээр магистралийн ТК-1 худгаас ТК-3 худаг хүртэлх
ф-426 мм-ийн 2.5 хос/км шугамыг нь 1970 оноос өнөөдрийг
хүртэл ашиглаж
байна. Энэ хугацаанд засвар шинэчлэлт огт хийж байгаагүй юм.