ОРХОН: Т.Пүрэврагчаа: Манай гэр бүлийнхэн намайг номд дуртай, унших сонирхолтой болгосон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-18 16:07:15
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Үлгэрийн баатрууд амилсан номын өдрүүд эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Номын баяр”-ыг энэ жил  Орхон аймаг үлгэрийн баатруудын жагсаалаар нээлээ.


“Илүү их уншъя” уриатай уг баярыг хүүхэд, багачууд төдийгүй номд дуртай хүн бүр хүсэн хүлээдэг. Үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Номын баяр”-ын нээлтэд төрийн албан хаагчид үлгэрийн баатруудын дүрд хувилж хүүхэд, багачуудыг ном, соёлд илүү суралцахыг уриалан дуудаж байлаа. Тухайлбал, Орхон аймгийн Татварын хэлтэс, XVIII цэцэрлэг, XX сургууль, Онцгой байдлын газрын алба хаагчид үлгэрийн баатрын дүрээрээ эхний тавд шалгарлаа.


Мөн энэ үеэр тэргүүний уншигч хүүхэд, багачуудыг шагнаж урамшуулав. Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит шагналыг VIII сургуулийн сурагч Т.Пүрэврагчаа, IV сургуулийн сурагч Б.Эрчим нар хүртлээ.


Тэргүүний уншигч Т.Пүрэврагчаа: Энэ өдөр “Д.Нацагдорж тэмдэгтэн” болсондоо баяртай байна. “Би чадлаа” гээд хашхирмаар, онгирмоор санагдаж байна. Би өнөөдөр тэмдгээ зүүгээд хичээлдээ явна. Найзуудадаа үзүүлэхсэн гэхээс догдолж байна. Би ном унших дуртай. Тэр дундаа адал явдалт ном уншдаг. Миний хамгийн дуртай ном бол “Хүүхэд багачуудын нэвтэрхий толь”. Манай гэр бүлийнхэн намайг номд дуртай, унших сонирхолтой болгосон. Цаашид зохиолч болно гэж бодож байгаа. Өөрөө ном бичих учраас номтой нөхөрлөж байна. Хэрвээ хүүхдүүд ном уншмаар байвч залхуу нь хүрээд байвал Жаалхүү Карлсон хоёрын тухай гурван тууж”-ийг уншаад үзээрэй гэж зөвлөе. Бас комик их сонирхолтой шүү. Бүгдээрээ номтой нөхөрлөцгөөе” гэсэн юм. 





Холбоотой мэдээ